103 настай эмэгтэй короновирусийг ердөө долоо хоногийн дотор ялжээ
Ираны Семнан хотод SARS-CoV-2 коронавирусийн халдвар авсан өндөр настай эмэгтэй эдгэрсэн байна. Телевизийн “France 24” сувгаар түүний талаар ингэж мэдээлжээ.
103 настай эмэгтэй эмнэлэгт долоо хоног хүрэхгүй хугацаагаар эмчлүүлжээ. Семнан хотын анагаахын шинжлэх ухааны их сургуулийн ректорын хэлснээр, энэ нь өвчнийг бүрэн давж гарахад хангалттай хугацаа байжээ. Харин түүнийг чухамхүү яаж эмчлэснийг ректор тодруулж тайлбарлаагүй байна.
Энэ өндөр настай эмэгтэй коронавирусийг ялсан ахмад настай хоёр дахь иран хүн болжээ. Керман хотын 91 настай эрэгтэй эдгэрснийг өнгөрсөн даваа гарагт олон нийтэд мэдээлсэн. Тэрээр коронавирусийн халдвар авсан нөхцөлд эрсдлийн хүчин зүйлд тооцогддог багтраа, өндөр даралттай байсан хэдий ч, ердөө гурван өдөрт өвчний ард гарч чаджээ.
ДЭМБ-ын дүгнэснээр, SARS-CoV-2 коронавирусийн халдвар авсан нөхцөлд 80-ас дээш насны эмчлүүлэгчдийн 21,9 хувь нь нас бардаг аж.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ