Агаарын тээврийн орлого буурч, төмөр замынх өсчээ


Үндэсний статистикийн хорооноос төмөр зам болон агаарын тээврийн орлогыг танилцууллаа.

Агаарын тээвэр

Агаарын тээврээр 2020 оны эхний 2 сард 624.3 тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс 183.7 (22.7%) тонноор буурсан байна.

Мөн агаарын тээврээр тээсэн ачаа 2020 оны 2 дугаар сард 182.7 болж өмнөх сараас 259.0 (58.6%) тонноор буурсан байна.

Агаарын тээврээр дотоодод тээсэн ачаа 2020 оны эхний 2 сард 11.4 (1.8%) тонн болж, өмнөх оны мөн үеэс 1.5 (10.9%) тонн, олон улсад тээсэн ачаа 613.0 (98.2%) тонн болж, өмнөх оны мөн үеэс 182.3 (22.9%) тонноор тус тус буурсан байна.

Төмөр замын тээвэр                                                             

Төмөр замын тээврээр 2020 оны эхний 2 сард 4.6 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс 296.2 (6.8%) мянган тонноор өсжээ. Төмөр замын тээврээр тээсэн ачааны өсөлтөд экспортын ачаа 540.1 (35.1%) мянган тонн, импортын ачаа 21.2 (4.8%) мянган тонн, дамжин өнгөрөх ачаа 3.6 (0.7%) мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Харин төмөр замын тээврээр тээсэн ачаа 2020 оны 2 дугаар сард 2.2 сая тонн болж, өмнөх сараас 246.9 (10.1%) мянган тонноор буурсан байна.

Эх сурвалж: ҮСХ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ