Италид өнгөрсөн шөнө 427 хүн COVID-19 халдварын улмаас амиа алдлаа
Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо өчигдөр (2020.3.19) 427-р нэмэгдсэнээр Итали улс дэлхийн бусад орныг давж гарлаа. Итали улсад covid-19 өвчнөөр сүүлийн хагас сарын хугацаанд нийтдээ 3405 нас барсан бол халдварын голомт Хятадад өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 3245 хүн хорвоог орхижээ. Итали улсад гуравдугаар сарын 12-оос эхлэн хөл хорио тогтоож, бараг бүх иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулж байна. Европ дахь халдварын голомт болоод буй Италид 1000 гаруй эмнэлгийн ажилтан халдвар авсан ба Куба, Хятадын мэргэшсэн эмч нар туслахаар очжээ. Дэлхий даяар халдвараар 9000 гаруй хүн нас бараад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ