Д.Эрдэнэбат: Гамшгийн эрсдлээс хамгаалах үндэсний зөвлөлийг яаралтай байгуулах шаардлагатай
Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Зөвлөлийн хурлаар яригдсан нэг сэдэв бол Монголын эдийн засагт коронавирусын нөхцөл байдлаас үүдсэн эрсдлүүдийг макро эдийн засгийн хувьд ямархуу байдлаар харж байна вэ гэдэг дээр дүгнэлт гаргаж, энэ тал дээр өөрсдийн зохих ёсны шаардлагыг тавих нь зүйтэй гэж үзсэн. Үүний хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдад дөрвөн зүйлтэй шаардлагыг хүргүүлж байна. Өнөөдөр улс орны хэмжээнд улс төр чухал биш, иргэдийн маань нийтлэг эрх ашиг чухал байгаа учраас гарч болох эрсдлээс түргэн гарахын тулд хаана хаанаа ойлголцож ажиллах шаардлагатай. Хоёрдугаар үндэслэл нь юу вэ гэхээр, иргэдийн амгалан, тайван байдлыг хангахын тулд иргэдийн орлогын боломжийг хаахгүй байх, эдийн засгийн эрсдлээс үүсэх бухимдал үүсгэхгүй байхын тулд эдийн засгийнхаа нөхцөл байдлыг бодитой харах зайлшгүй шаардлага үүссэн гэж харж байна. Коронавирусын цар тахалаас шалтгаалан улс орнууд маш шуурхай арга хэмжээнүүдийг авч байна. Монгол Улс үүнийг анхааралдаа авах шаардлагатай. Бид Засгийн газарт хэдийгээр санал хүргүүлж байгаа боловч дорвитой хариу шийдвэр, арга хэмжээ авахгүй байгаад шүүмжлэлтэй хандахаас өөр арга байхгүй. Ерөнхий сайд ажлаа хийж эхлэх хэрэгтэй. Гамшгийн эрсдлээс хамгаалах үндэсний зөвлөлийг яаралтай байгуулах шаардлагыг бид тавьж байна” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ