Италид коронавирусний халдварын улмаас нэг өдөрт 475 хүн нас барлаа

Италид шинэ коронавирусний халдвар тархсанаас хойш нэг өдөрт хамгийн олон буюу 475 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 3000 дөхжээ. Тус улсад халдвар авсан хүний тоо 35713-д хүрсэн бол 4000 гаруй хүн бүрэн эдгэрсэн байна.


Халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн Ломбарди мужид лхагва гарагт 319 хүн нас баржээ. Хятадад өнгөрсөн оны сүүлээр анх дэгдсэн вирусний халдварын тохиолдлын тоогоор Итали Хятадын араас бичигдэж байгаа юм. Уг халдварын улмаас 8758 хүн нас барсны дийлэнх нь Хятадад бүртгэгджээ.

"Дэлхий даяар бүртгэгдсэн 200 мянга гаруй тохиолдлын 80 хувь нь Европт болон Азийн олон орон оршдог Номхон далайн баруун бүсэд бүртгэгдсэн" гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлсэн байна.

Дэлхийн олон оронд халдварын тархалтыг сааруулж, эрүүл мэндийн тогтолцоонд учруулах дарамтыг бууруулах зорилгоор томоохон арга хэмжээнүүдийг цуцлах, зайнаас харилцахыг зөвлөх гэх мэт шийдэмгий арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.

"Улс орнууд халдварын тархалтыг зогсоож, хяналтад авахын тулд тусгаарлах, шинжлэх, эмчлэх, хавьтлыг тогтоох шаардлагатай" гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус лхагва гарагт мэдэгджээ.

No photo description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ