Эрдэс баялаг, банк, санхүүгийн салбарынхан хандивын аянд нэгдлээ
"COVID-19" халдвартай тэмцэхэд төрдөө туслах зорилгоор эрдэс баялаг, банк, санхүүгийн салбарынхан УОК-т өнөөдөр хандив өргөв.
Тухайлбал, УУХҮЯ, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг аж ахуйн нэгж өнөөдөр 100 сая төгрөгийн хандивлав. Түүнчлэн “Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо” 100 сая, төмөр замын тээврийн “Талын хишиг майнинг” компани 80 сая төгрөг хандивласан юм.
Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд урьд өмнөхөөс илүү дэг журам, хариуцлагатай, эв нэгдэлтэй байж, хүнд үеийг даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ