ДЭМБ ибупрофен уухгүй байхыг зөвлөжээ
Шинэ коронавирусээр халдварласан байж болзошгүй хүмүүс үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ибупрофен эмийг дур мэдэн ууж болохгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.
ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Кристиан Линдмайерын мэдээлснээр, уг эм нас баралт нэмэгдэж байгаатай холбоотой гэх нотолгоо одоогийн байдлаар байхгүй хэдий ч мэргэжилтнүүд энэ чиглэлийн судалгааг үргэлжлүүлж байгаа аж.
Мөн К.Линдмайер ибупрофений оронд ацетаминофен уухыг хүмүүст санал болгожээ. Ацетаминофен нь өвчин намдааж, халуун бууруулдаг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ