Европ бүхэлдээ цар тахлын эрсдэлд орлоо
Итали улсад коронавируст халдварын улмаас 345 хүн дахин нас барлаа. Ингэснээр нийт нас барагсдын 2503-т хүрээд байна. Мөн халдвар авсан хүмүүсийн тоо өчигдөр 27980 байсан бол өнөөдөр 31506 болж нэмэгджээ.
Гуравдугаар сарын 16-нд Италид нэг өдрийн дотор 368 хүн нас барж, тухайн улсад нэг өдөр нас барсан хамгийн их тоо болоод байсан. Тэгвэл гуравдугаар сарын 17-нд буюу өчигдөр 349 хүн, өнөөдөр 345 хүн нас барснаар тус улсад гурав дахь өдрөө дараалан нэг өдрийн дотор 300 гаран хүн нас бараад байна.
Дэлхий даяар коронавирусээр дахин 15,755 хүн халдварлаж 803 хүн нас барснаар нийт халдвар авагсдын тоо 198'229, нас барагсдын тоо 7965 боллоо.
Европын улс орнуудаас Черногор коронавирусний халдваргүй ганц орон байсан билээ.
Тэгвэл өнгөрсөн шөнө Черногорт “Ковид-19”-ийн хоёр тохиолдол бүртгэгджээ. Тус улсын Ерөнхий сайд Душко Маркович мэдэгдэхдээ “Хоёр эмэгтэй халдвар авсан нь тогтоогдсон. 1948 болон 1973 онд төрсөн эмэгтэй “Ковид-19”-ийн халдвараар өвчилсөн” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ