Францын Ерөнхийлөгч Э.Макрон: Иргэдээсээ ус, хий, цахилгааны төлбөр, байрны түрээс авахгүй байхаар шийдлээ

 Францын Ерөнхийлөгч Э.Макрон 20.00 цагт мэдэгдэл хийв.

Мэдэгдэлд

1. Уг вирустай тэмцэхэд иргэдийн хүчин чармайлт маш чухал байгаа бөгөөд та өөрөө шинж тэмдэг илрээгүй ч бусдад тараах өндөр магадлалтай байна.

2. Иргэдийг 15 хоногийн хугацаанд гэрээсээ гарахгүй байх, бусадтай харилцахгүй байж харилцах хүрээгээ илтэд хумихыг сануулав.

3. Зөвхөн хүнс авах, эмнэлэгт үзүүлэх, ажиллахаас бусад үед уг хориглосон арга хэмжээг зөрчиж буй иргэдэд хуулийн хариуцлага хүлээж болохыг сануулав.

4. Лхагва гарагаас эхлэн амны хаалтыг шаардлагатай газруудад амны хаалтыг их хэмжээгээр тараана гэж мэдэгдэв.

5. Европын холбооны хил 30 хоног хаагдаж байгааг мэдэгдэв.

Мөн Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Иргэдээ мөнгөгүй болгохгүйн тулд маргаашнаас эхлэн ус, хий, цахилгааны төлбөр, байрны түрээс авахгүй байхаар шийдлээ” хэмээн мэдэгджээ. 

Түүнчлэн дампуурах магадлалтай компаниудад 300 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ зарлав.

Жич: Франц Улсад коронавирусын тохиолдол сүүлийн 24 цагийн байдлаар 1210 аар нэмэгдэж 6633 хүрсэн гэж мэдээлэв. Үүнээс 148 хүн нас бараад байгаа ажээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ