Хот хоорондын хөдөлгөөний хязгаарлалтыг сунгахгүй, маргааш өглөө 07:00 цагт нээнэ

Улсын онцгой комиссын шуурхай штабаас ээлжит мэдээллээ.  Хэвлэлийн хуралд ОБЕГ-ны дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. 

Мэдээллийн эхэнд ОБЕГ-ын олон нийтийн харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн "Өнөөдөр Солонгос, Японоос иргэд ирнэ. Ирэх иргэдийг тосох үйл ажиллагааг зохион байгуулж, хүн бөөгнөрөхгүй байхыг сануулж байна.  Иргэдийн тээшийг утсаар мэдэгдэж авах боломжтой" гэдгийг хэллээ. 

Тэгвэл ОБЕГ-ын Б.Ууганбаяр "Маргааш өглөөний 07:00 цагаас хөл хөдөлгөөний хязгаарлалт зогсоно. Үүнээс цаашаас хязгаарлалтыг сунгахгүй. Тиймээс маргааш хөдөлгөөн 07:00 цагаас албан ёсоор эхэлнэ.  Мөн маргаашнаас үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллана. Гаднаас ирж байгаа иргэдийн тээш, ачааг 14 хоногийн хугацаанд тээш хадгалах газар байлгасны дараа өгнө" хэмээлээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин