Солонгост COVID-19 корона вирусын халдвар авсан хүний тоо нийт 7,979-д хүрчээ

 Өнөөдрийн 00:00 цагийн байдлаар Солонгост COVID-19 корона вирусын 110 тохиолдол батлагдаж халдвар авсан хүний тоо нийт 7,979-д хүрээд байна.

Сөүл хотод халдвар авсан хүний тоо 225-д хүрсэн ба ялангуяа Гүро дүүрэгт халдвар ихээр тархсан байна.

Бүс нутгаар нь авч үзвэл Тэгү хотод 5,928, Кёнбукт 147, Кёнгид 185, Чуннамд 115, Бусан хотод 100, Гёнгнамд 85, Сежунд 32, Гангвонд 29, Инчёнд 27, Улсанд 27, Чунбук хотод 27, Тэжонд 22, Гванжу хотод 15, Жонбукт 7, Чоннам болон Чэжү хотод тус тус 4 хүн халдвар аваад байна.

Вирусын улмаас нийт 68 хүн нас барж мөн 117 хүн эмчлэгдэж нийт 510 хүн эдгэрсэн байна.

Дэлхийд товчхон...

Хятад ???????? Нийт халдвар авсан хүний тоо 80,796 ба шинээр халдвар нэмэгдээгүй байх юм.Мөн вирусын улмаас нас барсан хүн гарч ирээгүй гэсэн байна.
49 хүнийг эмчилж нийт 62,876 хүн эдгэрсэн байна.

Итали ???????? 2,651 хүн нэмж халдвар авч нийт 15,113 хүн өвчлөөд байна.Вирусын улмаас нэг өдрийн дотор 189 хүн нас барж нийт 1,016-д хүрчээ.Гэхдээ 1,258 хүн эдгэрсэн байна.

Иран ???????? 10,075 хүн халдвар авч 429 хүн нас барж 3,276 хүн эдгэрсэн мэдээ байна

Франц ???????? 595 хүн шинээр халдвар авсан нь батлагдаж нийт 2,876 хүн халдвартай болоод байна.61 хүн вирисын улмаас нас баржээ.

Испани ???????? 3,146 хүн халдвар авсан ба 86 хүн нас барж өчигдрийн байдлаар эдгэрсэн хүн байхгүй байна.

Герман ???????? 2,027 хүнд халдвар тархаж 3 хүн нас барж 25 хүн эдгэрсэн.

АНУ ???????? Нэмж 361 хүн халдвар авч 1,725-д хүрсэн. 41 хүн нас барж 30 хүн эдгэрсэн.

Одоогийн байдлаар дэлхийн 119 оронд уг вирусын халдвар тархаад байна.

Эх сурвалж: MBC news 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ