Порошенко байцаалтаас зугадаж, гадагшаа явжээ
Украины мөрдөн байцаах товчоо тус орны ерөнхийлөгч асан Петр Порошенког байцаалтад дуудсаныг хэвлэлд мэдээлсэн байна.
Түүний өмгөөлөгч нарын хэлснээр, Порошенко гадаадад явсан бөгөөд өнөөдөр (гуравдугаар сарын 13) явуулахаар товлосон байцаалтад ирж чадахгүй аж.
Украины мөрдөн байцаах товчоо тус орны хуучин ерөнхийлөгчийн холбогдож буй 16 хэргийг судлаж байгаа юм. Энэ нь төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, гэмт аргаар олсон орлогоо офшорын бүсээр дамжуулан угааж, шүүх засаглалын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон зэрэг хэргүүд аж. Гэхдээ хуучин ерөнхийлөгч олонхи хэрэгт гэрчийн этгээдээр оролцож байжээ. Харин хоёр хэрэгт түүнийг сэжигтнээр тооцож байгаа нь 2019 оны арваннэгдүгээр сард тодорхой болсон юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ