COVID-19 цар тахал дарагдаж болох хугацааг нэрлэж байна

Хэрвээ улс орнууд коронавирустэй тэмцэх шаардлагатай арга хэмжээ авбал, дэлхийд уг вирусийн цар тахал зогсож болох юм гэж хятадын мэргэжилтнүүд  мэдэгджээ. “The Straits Times” сонинд ингэж бичсэн байна.

Тус орны эрүүл мэндийн системийн төлөөлөгчдийн хэлснээр, Хубэй мужид өвчлөлийн оргил үе өнгөрсөн байна.  Хатуу чанд арга хэмжээ авч, түүний дотор өргөн цараатай хөл хорио тогтоосны дүнд шинээр бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо нэг эрэмбээр буурчээ. Гэхдээ бусад оронд өвчлөл тархахаас сэргийлэхийн тулд ДЭМБ-ын зөвлөмжийг мөрдөж, түүнчилэн үндэсний хэмжээнд хүч чармайлт тавих хэрэгтэй юм.  Үүнээс гадна,  дулааны улирал ирэхлээр  өвчлөл буурах ёстой гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Вирусийн тархалт мэдэгдэм удааширч байгаатай холбогдуулан хятадын эрх баригчид сэрэмжлэх, түүний дотор  ийш тийш явах хязгаарлалтыг бага зэрэг сулруулж, түүнчилэн зарим салбарт үйлдвэрлэлээ сэргээх боломж олгожээ.

НҮБ-д суугаа Филиппиний байнгын төлөөлөгчийн газрын ажилтан эмэгтэй коронавирусийн халдвар авсаныг хэвлэлд мэдээлсэн байна. Энэ нь НҮБ-ын төв байранд өвчин илэрч, бүртгэгдсэн анхны тохиолдол юм. Төлөөлөгчийн газрыг хааж, бүх ажилтныг  гэр гэрт нь тусгаарлажээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ