Дональд Трамп: Европоос АНУ руу чиглэх зорчих хөдөлгөөнийг 30 хоногийн туршид хааж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нь Европтой хийж байгаа усан болон агаарын харилцааг 30 хоногийн хугацаатай түр хааж байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Европоос бүх хилээс хаах арга хэмжээ нь баасан гарагийн шөнө дудаас хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлнэ.
Трамп нь коронавирусийн тархалттай холбоотойгоор улс үндэстэндээ хандан мэдэгдэл хийхдээ “Хатуу ширүүн ч зайлшгүй авах ёстой хориг, хязгаар нь Их Британид хамаарахгүй” гэжээ. Одоогоор 460 хүн халдвар авсан нь тогтоогдоод буй Их Британийг Европын холбооноос гарсан болохоор ийм шийдвэр гаргасан байж болох юм. Трамп нь Европын холбоо АНУ-тай адил сэргийлэх арга хэмжээ авч чадаагүй учраас хилээ хааж байгаа гэж мэдэгдсэн байна.
Мөн коронавирусийн зүгээс АНУ-ын эдийн засагт үзүүлэх дарамтыг багасгах арга хэмжээний хүрээнд Америкчуудад цалингийн татварын хөнгөлөлт үзүүлэх тухай шийдвэр гаргахыг Конгресст уриалжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ