ДЭМБ""COVID-19" PANDEMIC буюу "ЦАР ТАХАЛ"-ын хэмжээнд хүрлээ
Дэлхийн 114 улсад тархаж, 120,000 орчим хүнийг өвчлүүлээд байгаа шинэ коронавирусийн дэгдэлтийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) албан ёсоор “цар тахал” ангилалд оруулснаа өнгөрсөн шөнө зарлажээ. Ингэснээр Covid-19 вирусээр халдварладаг өвчин нь дэлхий нийтийн аюул болсныг хүлээн зөвшөөрч байгаа юм.
“Өдөр бүр, долоо хоног бүр халдварын тоо, эндэгдлийн тоо, шинээр тархсан орнуудын тоо өсөж байгааг бид харж байна. Тиймээс бид Covid-19 вирусийн дэгдэлт PANDEMIC буюу "ЦАР ТАХАЛ"-ын хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч байна” гэж Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ “Covid-19 вирусийн 118,000 халдварын тохиолдол дэлхийн 114 улсад бүртгэгдээд байна. Тэдгээрийн 90 гаруй хувь нь дөрөвхөн улсад оногдож байгаа юм. Тэдгээрээс Хятад болон Өмнөд Солонгос улсуудад халдварын тархалт мэдэгдэхүйц хэмжээгээр буурч байна. Дэлхийн 81 улсад халдвар бүртгэгдээгүй байгаа бол 57 улсад 10-аас цөөн тооны халдвар илэрчээ” гээд дэлхийн бүх улс орнуудад хандаж, тархалтыг зогсоох хүчин чармайлтаа сааруулахгүй байхыг уриалсан байна.
Шинэ төрлийн коронавирусийн халдвар нийт 121 улсад бүртгэгдэж, 124968 хүн халдвар авч, 4585 хүн нас бараад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ