Ерөнхий сайд БНСУ руу тусгай үүргийн дөрвөн нислэг илгээх чиглэл өглөө

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чиглэлийн дагуу БНСУ-аас хүндэтгэх шалтгаантай 1000 иргэнээ авахаар тусгай үүргийн онгоцыг дөрвөн удаа илгээхээр боллоо. 

Мөн Япон Улсаас ийм шалтгаантай иргэдээ авах асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн байна. 

Тухайн улсуудад нь оношлуулах зардлыг Засгийн газраас гаргах юм байна.

Япон болон БНСУ-аас ирсэн иргэдийг журмын дагуу 14 хоног тусгаарлаж, оношилно. Ирэх зардал болон тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө хариуцна.

Европын холбооноос ирэх хүндэтгэх шалтгаантай иргэдийг Москва, Истанбулаар тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин