ДЭМБ-ын ажилтнуудтай уулзсан УИХ-ын даргын шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ
Гуравдугаар сарын 6-ны өдөр ДЭМБ-ын ажилтнуудтай албан уулзалт хийсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын шинэ коронавирус илрүүлэх шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарчээ. УИХ-ын даргыг өчигдөр тусгаарлаж, шинжилгээ авсан байна.
ДЭМБ-ын төлөөлөл манай улсад ажилласан бөгөөд тэд шинэ коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн.
ДЭМБ-ын төлөөллийн шинжилгээний хариу ч мөн сөрөг гарсан гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ