Б.Энх-Амгалан: “Тэнгэрийн тойрог” төслийн хүрээнд 6-12 метрийн өндөрт 13 км зам барина

Өнөөдөр Засгийн газар хуралдсан. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцуулсан юм. 


Тэрбээр, “Өнөөдрийн хуралдаанаас хоёр том асуудлыг шийдвэрлэж байна. Нэгдэх нь Үндэсний хөгжлийн газрын “Тэнгэрийн тойрог” төсөл буюу хотын А бүсэд зам барих юм. Энэ нь 6-12 метрийн өндөрт 13 км урттай. Хоёр урсгалтай. Дөрвөн эгнээтэй төлбөртэй замын байгууламж юм. 27 орох, гарах цэгтэй. Энэ төсөл хэрэгжсэнээр замын түгжрэл 45, агаарын бохирдол 20 хувиар буурна. Уг гүүрэн замын дагуу нийтийн тээврийн шугамыг ашиглах бололцоотой. Төслийн нийт 800 сая ам.доллар юм. Нэг нийтийн тээврээс нэг ам.доллар буюу км тутамд 15 центийн хураамж авбал, зургаан жилийн дотор зээлээ нөхнө гэсэн үзэж байгаа. Сансарын аюулгүйн тойргоос Зүүн дөрвөн зам, Нарантуул, цаашлаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүрэх зам юм. Үүнийг Засгийн газар болон орон нутийн төсвөөс хөрөнгө авахгүй. Концессоор барина. Дараагийнх нь дүүжин тээврийн төсөл. Энэ нь Монголд хэрэгжиж байгаагүй. Нью-Йорк, Москва, Франц, Колумб гэх мэт улсад бий. Нийтдээ 60.5 сая еврогийн 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийх төсөл юм.  Эхний ээлжид хийх маршрут нь Баянхошуу, Ханийн материал, 3, 4 дүргээр хороолол юм. Өдөрт 22 мянган зорчигч тээвэрлэнэ гэдэг ТЭЗҮ гарсан. Хугацаа 16 минут байхаар  төлөвлөсөн. Эдгээр төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, агаарын бохирдлыг бууруулна” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин