Коронавирусээр нас барагсдын уушиганд эргэлтгүй өөрчлөлт орсон байжээ

Хятадын эмч нар коронавирусээр нас барсан 9 хүнд задлан шинжилгээ хийсэн байна.  Бүх тохиолдолд COVID-19 вирус  уушиганд эдгэршгүй өөрчлөлт оруулсан байжээ.

Задлан шинжилгээ хийсэн Уханийн их сургуулийн дэргэдэх Жуннань эмнэлгийн эмч нарын хэлснээр, COVID-19 нь бие махбодид вирусийн хүнд хэлбэрийн хамшинж болон ДОХ-ын нэг адил нөлөөлдөг байна. Тийнхүү халдвар хүний дархлааны систем болон уушгийг гэмтээдэг  аж. 

Өвчний эрт үед нь хүндрэлээс сэрэмжлэх арга хэмжээ авах хэрэгтэй, тэгвэл  уушигны эдэд  сорви  тогтох эрсдэлийг бууруулж чадна гэж оросын «Экономика сегодня» сонинд бичсэн байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ