Путин дараачийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцож болохыг зөвшөөрөв
Оросын ерөнхийлөгч Владимир Путин дараачийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцож болохыг зөвшөөрчээ. Тэр мягмар гарагт улсын думд үг хэлэхдээ ингэж мэдэгдсэн байна. Түүний хэлсэн үгийг телевизийн RT суваг YouTube-ээр шууд дамжуулсан юм.
Хэрвээ Үндсэн хуулийн шүүх зохих шийдвэрийг сайшааж, ийм засвар тус орны Үндсэн хуульд харшлахгүй гэж үзвэл, ингэх боломжтой юм гэж төрийн тэргүүн хэлсэн байна. Гэхдээ үүний наана Оросын иргэд уг засварыг батлах саналтай байгаа эсэхээ илэрхийлэх ёстой гэж ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.
Өмнө нь Путин төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааны тоонд тавьсан хязгаарлалтыг цуцлах санааг дэмжихгүй байгаагаа бас мэдэгдэж байсан билээ.
Гуравдугаар сарын 10-нд улсын думийн депутат, дэлхийн анхны эмэгтэй сансрын нисэгч Валентина Терешкова Үндсэн хуулийн засварыг батласны дараа ерөнхийлөгчөөр сонгогдох тоог тэглэхийг санал болгосон юм.
Путин нэгдүгээр сарын 15-нд Холбооны хуралд илгээлт танилцуулах үеэрээ Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар бас товч тайлбар хийсэн юм. Тэр хэлэхдээ, одоо мөрдөж буй хуулийн дагуу дараалан хоёроос илүү хугацаагаар ерөнхийлөгч байж болохгүй гэдгийг дурдаад, “дараалан” гэдэг үгийг хасахыг санал болгосон юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ