Дэлхийд коронавирусийн тархалт зогсох товыг нэрлэжээ

    Коронавирус  наад зах нь  зургаадугаар сарыг хүртэл дэлхий нийтээр үргэлжлэн тархана. БНХАУ-ын эрүүл мэндийн улсын хорооны шинжээчийн тусгай комиссын тэргүүн Жун Наньшань ингэж хэлсэн байна. 

Хэрвээ одоо дэлхий нийтээрээ Хятадаас тарж буй коронавирусийн эсрэг тэмцэж байгаа бол, цаашид  байдал өөрчлөгдөж мэдэх бөгөөд тодруулвал Хятадын эрх баригчид  тус орны нутагт эргэж ирэх  энэ өвчинтэй тэмцэхэд хүрнэ  гэж тэр үзэж байна.  

Хятадад коронавирусийн дэгдэлтийн үеэр  нийгмийн 50 ажилтан нас барсан гэж даваа гарагт мэдээлжээ.

Гуравдугаар сард Австралийн эрдэмтэд  коронавирус  тархах тун таагүй таамаглал дэвшүүлж, тархалтаас үүдэн гарч болох үр дагаврыг танилцуулсан юм. Хэрэг явдал туйлын ноцтойгоор эргэвэл  COVID-19-ийн үрэвслээр нас барагсдын тоо вирус анх дэгдсэнээс хойш нэг жилийн хугацаанд 68 саяд хүрнэ хэмээн мэргэжилтнүүд нотлож байна. 

Ингэхдээ Хятадад коронавирусээр 12 сая гаруй хүн нас барж, АНУ, Орос хоёр тус бүр нэг сая иргэнээ алдаж, европын орнуудад энэ тоо олон зуун мянгад хүрэх гэнэ.

“Шинэ коронавирус маш олон оронд тархаад байгаа одоо үед цар дэгдэлт болох аюул улам бодитой болж байна” гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адан Гебрейесус мэдэгджээ.

Гэвч  энэ нь хянаж болох түүхэн дэх анхны цар дэгдэлт байх болно гэж тэр хэлсэн байна.

Эхний шатанд авсан шийдвэр арга хэмжээ л коронавирусийн тархалтыг сааруулж, халдвар авахаас сэргийлж чадна  гэж Гебрейесус дурджээ.


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ