Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл онлайн байдлаар хуралджээ
Өнөөдөр өглөөний Улсын Онцгой Комиссийн хурлын дараагаар Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл хуралдсан байна.
Залгуулаад яг одоо Засгийн газрын ээлжит бус хурал болж байгаа юм.
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгаарлалтаас гараагүй байгаа тул ҮАБЗ-ийн хурлыг цахим байдлаар хийж Засгийн газарт чиглэл өгсөн байна.
Ерөнхийлөгчийн тусгаарлалтын хугацаа энэ Пүрэв гарагт дуусах ажээ.
Нийслэлийн хотын захирагчийн өгсөн мэдээллээр Засгийн газрын хуралдаанаас томоохон барааны зах, бөөний төвүүдийг хаах эсэх асуудлыг хэлэлцэх аж. Гэхдээ хүнсний хомсдол үүсэхгүй гэдгийг хотын дарга С.Амарсайхан хэлж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ