"Ерөнхийлөгчийн ажиглалтын хугацаа дуусч байгаа, халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй" гэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-д нэг өдрийн айлчлал хийн, ирсэн өдрөө Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлагдсан билээ. Түүний биеийн байдал хэвийн, халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэдгийг ХӨСҮТ-өөс мэдэгдлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Ерөнхийлөгч ажиглалтад байгаа. Түүний биеийн байдал хэвийн, халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Өнөөдөр давтан шинжилгээ хийлгэнэ. Ажиглалтын хугацаа дуусах дөхөж байгаа" гэжээ.
Мөн түүнийг дагалдан явсан албан ёсны төлөөлөгчид эх орондоо ирснийхээурьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд зохих журмын дагуу тусгаарлагдсан. Тэдний биеийн байдал, болон шинжилгээний хариуны талаар удахгүй мэдээлнэ гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ