Нам, эвсэлүүд энэ сарын 25-н, бие даагчид ирэх сарын 25-нд мөрийн хөтөлбөрөө Аудитын ерөнхий газар хүргүүлнэ



    УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд гуравдугаар сарын 25-нд Аудитын ерөнхий газар мөрийн хөтөлбөрөө өгөх хуулийн хугацаатай. Харин бие даагчид дөрөвдүгээр сарын 25-н гэхэд Аудитын ерөнхий газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлнэ.

Аудитын ерөнхий газар нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөрийг хянаж үзээд хуульд нийцсэн, эсэх дүгнэлтийг гаргах юм. Ингээд нам, эвсэлүүд мөрийн хөтөлбөрөө, Аудитын ерөнхий газрын дүгнэлтийн хамт СЕХ-д хүргүүлэх хуультай.

Цагаан сарын өмнө УИХ-ын гишүүдээс мөрийн хөтөлбөрт тусгах саналуудыг авсан юм. Одоогоор нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө болосруулж байгаа бөгөөд намуудад мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж байгаа билээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин