Коронавирус дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар таамаглал дэвшүүлжээ
Эдийн засагчид коронавирус цаашид хэрхэх талаар дэвшүүлж болох дөрвөн таамаглал гаргаж, эдгээрийг үндэслэн дэлхийн эдийн засагт шинэ вирусийн үзүүлэх нөлөөнд дүгнэлт өгч болно. Блумберг агентлаг тэдний дүгнэлтээс иш татан дурджээ.
Дөрвөн таамаглалын гурваас нь үзвэл, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдац удааширч, тодруулвал шалихгүй үзүүлэлтээс 1,9 хүртэл хувь байхаар байна. Тийнхүү 2019 оны дүнгээр дэлхийн эдийн засгийн өсөлт анх төсөөлж байсан 3,1 хувийн оронд 1,2 хувь байж болох юм.
Хамгийн нааштай төсөөллөөс үзэхэд, Хятадын эрх баригчид вирусийн тархалтыг хоёрдугаар улиралд хяналтдаа авч чадна хэмээн таамаглаж байна. Харин илүү сөрөг хувилбарууд нь өвчин зөвхөн Хятадад төдийгүй, бусад оронд үргэлжлэн тархана гэдгийг иш үндэс болгожээ.
Дөрөв дэх хувилбараас үзвэл, 2020 оны дүнгээр эдийн засагт ямар ч өсөлт гарахгүй хэмээн таамаглаж байгаа ажээ. Тийнхүү ингэсэн нөхцөлд дэлхийн эдийн засаг коронавирусээс болж, 12 сарын хугацаанд 2,7 их наяд ам. доллар алдахаар байна.
Олон улсын даатгалын “Euler Hermes” компанийн саяхан хийсэн тооцоогоор, энэ өвчнөөс болоод дэлхийн эдийн засаг улирал тутамд 320 тэрбум ам. доллар алдах ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ