"COVID-19" КОРОНАВИРУСЫН ТАРХАЛТ ДЭЛХИЙН НИЙТЭД ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР...

 2020.03.07-ны өдрийн Өмнөд Солонгосын YTN телевизийн мэдээний эх сурвалж:

1. ДЭЛХИЙ НИЙТЭД.
      Дэлхий нийтэд “корона 19” хурдацтай тархан нийт 91 оронд халдвар авагсдын тоо 100,000 давсан байна. Үүнээс Хятад улсад 86.000 орчим хүн халдварлаж, 3000 орчим хүн насбараад байна. Хятадаас бусад улсад нийт 19.000 орчим хүн халдвар авч 360 хүн нас бараад байна.
Европод өдөрт 1000-аас дээш хүнд халдварлан маш хурдацтайгаар тархаж төв болон зүүн Европ руу ч аль хэдийн халдварлаад байна. Европоос Итали улс халдвар авсан хүний тоогоор хамгийн их буюу 4600 хүн болчихоод байгаа бөгөөд нас баралтын хувь 4.2%  энэ нь Хятадыг гүйцэж түрүүлээд байна.
Герман, Франц зэрэг орнуудад ч халдвар авсан хүний тоо 500 давсан байна.
Иран улсад халдвар авсан хүний тоо 4700 болсон бөгөөд энэ нь Төв болон Зүүн Европын 94%-ийг эзэлж байна. Халдвар илэрсэн улсуудаас Иран улс одоогоор хамгийн их тархацтай байна. Төв болон Зүүн Европын улсад коронавирусаар 128 хүн насбарсны 124 нь Иранд юм байна.
Японы “Diamond Princess” аяллын хөлгийн зорчигч болон хөлөг онгоцны үйлчлэгч 21 хүн халдвар авсан тогтоогджээ. Шинжилгээ өгсөн хүмүүсийн 47% нь халдвартай гарсан бөгөөд хөлөг онгоцонд нийт 3500 хүн зорчиж байсан учир цаашид ч халдвар авагсдын тоо нэмэгдэх хандлагатай байна.
Вашингтон, Калифорни муж Нью Йорк хотод ч халдвар хурдацтай тархаад байна. Америкд халдвар авсан хүний тоо 230, нас барсан хүний тоо 14 болжээ.

2. ЯПОН СОЛОНГОСЫН БАЙДАЛ
Коронавирусын тархалт хүн амын эрүүл мэнд, улс орны эдийн засагт хохирол учруулаад зогсохгүй улс хоорондын харилцаанд ч мөн сэв суулгаж байна. Япон улс Солонгос улсаас ирэх иргэдийг хязгаарлах бодлогоо чангатгасны хариуд БНСУ ч мөн яг адил хариу арга хэмжээ авч эхлэхээр болжээ. Тиймээс нөгөөдрөөс эхлэн визгүй зорчдог байсан Японы иргэдийг визтэй болгохоор болгож мөн Солонгос иргэд Япон улс руу нэвтрэхэд хязгаарласан арга хэмжээнд мөн адил хариу барихаа илэрхийлснийг доорх боксын бээлийтэй зургуудаас харж болно.

3. СОЛОНГОСЫН БАЙДАЛ
БНСУ-д өчигдөр коронавирусын халдвар авсан хүний тоо 483-аар нэмэгдэн нийт 6767 хүн болж, насбарсан хүн 2-оор нэмэгдэн 44 болжээ. Харин эдгэрсэн хүний тоо 10-аар нэмэгдэн 118 болсон байна. Халдвар авсан 483 хүний 390 нь Дэгү хотоос гарч Дэгү хотод нийт 5084 хүн халдвар авсан байна. Харин 65 хүн нь Кёнбуг хотоос гарч Кёнбуг нийт 1049 хүн халдвар авчээ.
Одоо Солонгосд хүн ам төвлөрсөн эмнэлэг, асрамжийн газар зэрэгт халдвар тархаад байгаа нь томоохон санаа зовоосон асуудал болоод байна.Үүнд Пүнданы Жэсэйн эмнэлэгт өвчтөн болон эмнэлгийн ажилтан нийт 9 хүн халдвар авсан байна. Мөн Кёнбугд байдаг Пүрын ахмадын асрамжийн газарт л гэхэд нийт 51 хүн халдар аваад байна.


Image may contain: text

СЭТГЭГДЭЛ БИЧИХ