ДЭМБ: зун коронавирус тархахаа болино хэмээн хүлээх хэрэггүй

Зун коронавирус  тархаж чадахгүй гэсэн цуу ярианд итгэхгүй байхыг Дэлхийн  эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) эрүүл мэндийн салбарын онц байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан уриалжээ. Түүний хэлснийг  тус байгууллагын YouTube-сувагт нийтлэсэн байна.

Зун коронавирус тархахаа болино хэмээн үзэх үндэслэл одоогоор алга. Вирус уур амьсгалын янз бүрийн бүсэд хэрхэх нь одоогийн байдлаар  тодорхой бус байна гэж Райан хэлжээ.

“Вирус тархах чадвараа хадгалж чадна гэдгийг хүлээн зөвшөөрч, худал найдлагад горьдлого тавих хэрэггүй” гэж тэр мэдэгдсэн байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ