Трамп зэвсэглэлд хяналт тавих шинэ гэрээг ОХУ, Хятадад санал болгоно
Дональд Трамп звсэглэлд хяналт тавих шинэ баримт бичгийг Орос, Хятадад санал болгоно гэж АНУ-ын төрийн бичгийн даргын олон улсын аюулгүй байдал, зэвсэглэл дэлгэрүүлэхгүй байх асуудал эрхэлсэн туслах Кристофер Форд хэлсэн байна. Энэ тухай хэвлэлд мэдээлжээ.
Форд НҮБ-ын төв байранд болж байгаа цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээ хүчин төгөлдөр болсны 50 жилийн ойд зориулсан бага хуралд оролцогчдод америкийн ерөнхийлөгчийн ирүүлсэн илгээлтийг уншин сонсгосон байна.
Трамп ирээдүйд цөмийн энергийг энх тайвны зорилгоор, аюулгүй ашиглаж, “үнэ өртөг ихтэй зэвсэглэлээр хөөцөлдөхөөс зайлсхийх талаар хамтран ажиллахын тулд Орос, Хятадтай хамтран цөмийн зэвсэглэлд хяналт тавих салбарт гурван этгээдийн зоримог саначлагыг” санал болгох бодолтой байна гэж илгээлтэд дурджээ.
Орос, Хятадтай хамтран зэвсэглэлд хяналт тавих гэрээ байхгүй байгаа нөхцөлд АНУ дэлхийд хамгийн хүчирхэг цөмийн хүчин байгуулах болно гэж Трамп түрүүнд нь мэдэгдсэн юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн оны сүүлчээр хэлэхдээ, хүчинтэй байх хугацаа нь 2021 онд дуусах стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээг сунгах төлөв Оросын талд тодорхой бус хэвээр байна гэсэн билээ. Өнгөрсөн онд АНУ-ын санаачлагаар стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээ үйлчлэхээ больсон юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ