"Цаашид ч хөл хөдөлгөөний хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлнэ"

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин СOVID-19 тархалт дэлхийг түгшээсэн асуудал болчихоод байна. Би өглөө босоод Хятад, Солонгост вирусийн тархалт хэдээр нэмэгдэв, дэлхийд хэд хүрэв гээд хамгийн түрүүнд тоог харж байна. Тархалт огт буурахгүй байна. Солонгост гэхэд өчигдөр 2500 гаруй байсан бол өнөө өглөөний байдлаар 4210 болж нэмэгдлээ. Тэнд манай улсын 49 мянга орчим иргэн бий. Монголдоо ирэх хүсэлтэй байгаа.

БНСУ-аас гадна Итали, Иранд тархалт ихсэж байна. Тархалт ийм өндөрт байгаа учраас зүгээр суух эрх байхгүй, тайвширч огт болохгүй. УОК амралын өдөр гэлгүй хуралдаж, яаралтай шийдвэрүүдийг гаргаж байгаа. Өчигдрийн хуралдаанаар цаашдаа хөл хөдөлгөөний хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлнэ. Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байя гэдэг үүднээс Мартын 8, Цэргийн баяр, Наурызын баярыг тэмдэглэхгүй байх чиглэлийг өгсөн.

Зарим нислэгийг зогсоохоос өөр зам алга. Япон, Солонгос Иран, Италиас ирж байгаа хүмүүсийг Замын–Үүд, Буянт-Ухаа, Алтанбулаг боомтоор л авч байна. Хэрэв бусад боомтоор халдвартай хүн ороод ирвэл бидэнд туршлага байхгүй. Тиймээс оруулж ирэхгүй байх тал дээр бүх анхаарлаа хандуулж байна. Халдвар нэг л ороод ирвэл аюултай. Монголынхоо онцлогийг бид бүгд мэднэ. Тиймээс оруулж ирэхгүй байя. Орж ирсэн нөхцөлд бэлэн байдлыг хангасан байя гэж ажиллаж байна” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин