Коронавирусийн тархалтын эрсдэл дээд цэгтээ хүрснийг ДЭМБ-аас зарлалаа

Дэлхий даяар хурдацтай тархаж буй коронавируст халдвар “Covid-19”-ийн эрсдэлийн үнэлгээ хамгийн өндөр түвшинд хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас мэдэгдлээ.

Гэсэн хэдий ч НҮБ-ын төлөөлөгчийн хэлснээр вирусийн тархалтыг барих боломж байсаар байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебреем коронавирусийн тархалтын зэрэгцээ олон нийтэд айдас түгшүүр үүсгэх, ташаа мэдээлэл тараах асуудал гаарч байгааг сануулж, эдгээр нь томоохон саад тотгор болоод буйг онцолсон юм.

Дэлхий даяар 50 гаруй улс оронд коронавирусийн халдвар илэрч, улс орон бүр эрүүл мэндийн салбартаа хамгийн их ач холбогдол өгч байна.

Пүрэв гарагийн оройн мэдээллээр Иранд коронавирусийн улмаас 210 хүн нас баржээ. Тэдний дотор нэр хүндтэй төрийн өндөрлөгүүд, Дэд сайд нь хүртэл байсан аж. Энэ тухай мэдээллийг Ираны эрүүлийг хамгаалах байгууллагын эх сурвалж BBC агентлагийн Persian сувагт өгсөн байна.

Эх сурвалж: BBC, СNN

СЭТГЭГДЭЛ БИЧИХ