Судлаачид Коронавирус цаашид хэрхэхийг тодорхойлжээ

     Оросын вирус судлаачид уушигны үрэвсэл үүсгэдэг SARS-CoV-2 коронавирус цаашид хэрхэхийг тогтоожээ.  Вирусийг бүрэн дийлэх аргагүй, вирус ханиад томуугийн адил улирлын шинжтэй байх болно гэж тэд үзэж байна. “Известия” сонинд ингэж бичжээ. 

Штамм нь  шинж тэмдэггүйгээр, удаан өвчилж, хүрээлэн байгаа орчинд вирус тараадаг хүмүүсийн дунд байсаар байж болох юм гэж Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, биологийн шинжлэх ухааны доктор Сергей Нетесов үзэж байна. “COVID-19” нь  настай хүмүүс, архаг өвчтөнүүд болон дархлаа нь суларсан хүмүүс зэрэг хүн амын хамгийн эмзэг хэсгийг жил бүр давалгаа маягаар өвчлүүлэх болно” гэж тэр хэлжээ.

Нетесовын энэ таамаглалыг Е.И.Марциновскийн нэрэмжит Сеченовын их сургуулийн анагаах ухааны паразит судлал, халуун орны болон  халдварт өвчний хүрээлэнгийн захирал Александр Лукашев зөвшөөрч байна. Гэхдээ байдал цаашид хэрхэхийг таамаглах аргагүй.

    Учир нь жишиг болох зүйл байхгүй  юм гэж тэр тэмдэглэжээ.

Ирээдүйд COVID-19-ийн дэгдэлт нь давалгаа маягтай байх болно гэж Москвагийн физик-техникийн дээд сургуулийн факультетын декан Александр Мелерзанов мэдэгдсэн байна. “Коронавирусийн өвчлөл намар-өвлийн улиралд ихсэнэ.  Иймд энэ штаммын тухай ярих юм бол,  томуугийн вирусийн янз бүрийн штаммтай төстэй байдлаар түүнийг хянаж болох юм гэж эрдэмтэн онцлон  тэмдэглэжээ.

SARS-CoV-2 коронавирусийн тархалтын байдал хяналтаас гарч болох юм.   Хэрвээ коронавируст өртсөн орнууд түүний тархалтыг тогтоон барих үр нөлөөтэй арга  хэмжээ авахгүй бол ийм явдал болно гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  пүрэв гарагт анхааруулсан юм. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ