ЗСБНХУ-ын сүүлчийн маршал Дмитрий Язов нас нөгчжээ
Зөвлөлт Холбоот Улсын маршал Дмитрий Язов 96 насандаа нас нөгчсөнийг ОХУ-ын батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна.
Дмитрий Язов 1924 онд Омск мужид төржээ. 17 настайдаа фронтод явж, Дэлхийн хоёрдугаар дайны үед Волхов, Ленинградын фронтод буудлагын салааны захирагч, буудлагын сумангийн захирагч байжээ. 1987 оноос 1991 онд ЗСБНХУ-ын батлан хамгаалахын сайдын алба хашиж байсан юм. 1990 онд ЗХУ-ын маршал цолыг ЗСБНХУ-ын түүхэнд суулчийн удаа түүнд олгожээ. Түүний удирдлагаар зэвсэгт хүчний байлдах чадварыг дээшлүүлэх, Афганистаны нутгаас цэргийг зохион байгуулалттай гаргах талаар их ажил хийж гүйцэтгэсэн юм.
1991 оны наймдугаар сард төрийн эргэлт хийхээр оролдсоны дараа Язов “Матросская тишина”-гийн урьдчилан хорих газарт жил зургаан сар шахам хоригдож, 1994 онд цагаадаж, үүнээс хойш албан ёсоор огцорчээ.
Язов Оросын батлан хамгаалах яамны олон улсын цэргийн хамтын ажиллагааны ерөнхий газрын ерөнхий зөвлөгч, жанжин штабын академийн даргын ерөнхий зөвлөхөөр хэсэг хугацаанд ажиллаж байсан байна.
Сүүлийн үед ОХУ-ын зэвсэгт хүчний цэргийн дурсгалын төвийн даргын зөвлөхийн албан тушаалд ажиллаж байжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ