Ерөнхийлөгч Х.Баттулга албан ёсны уулзалтуудаа эхлүүллээ
БНХАУ-д айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгай үүргийн нислэгээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 27-ны 14:45 цагт Бээжингийн Олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ.
Үүгээр Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал эхэлж буй бөгөөд газардсаныхаа дараа албан ёсны уулзалтаа эхлүүлээд байгаа юм.
Энэ удаагийн айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхийсайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцоно.
Энэ удаагийн айлчлалаар Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм.
Гэрэл зураг, видео эх сурвалж: http://mongol.cri.cn/video/news/273/20200227/427893.html
СЭТГЭГДЭЛ БИЧИХ