Коронавирусээс дэлхийн эдийн засагт учрах хохирлыг тооцоолж эхэлжээ
Хэрвээ шинэ вирусийн тархалт дэлхий нийтийн шинжтэй цар дэгдэлт болвол, 2020 оны дүнгээр Хятадад анх гарсан аюулт коронавирусээс дэлхийн эдийн засагт учирах хохирол 1,1 их наяд ам. доллар болж мэднэ. Дүн шинжилгээний “Oxford Economics” төвийн үнэлгээний баримт бичигт ингэж өгүүлжээ.
Эдийн засагчдын үзэж байгаагаар, ийм хохирол нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг тус төвийн 2020 оны өмнөх таамаглалтай харьцуулвал 1,3%-иар бууруулахаар байна.
Хүлээх хохирол нь хэрэглээ буурч, аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орж, түүнчилэн санхүүгийн зах зээлд коронавирус нь сөргөөр нөлөөлж, хөрөнгө оруулалт буурахтай холбоотой байх болно гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа юм.
Хятадад анх дэгдсэн коронавирус яваандаа цар дэгдэлт болж мэдэх юм гэж ДЭМБ өмнө нь мэдэгдсэн билээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ