Өмнөд Солонгост коронавирус тараасан шашны бүлэглэлийг хаахыг шаардсаар байна

     Өмнөд Солонгост COVID-19 вирус тархах аюулын өндөр түвшинг зарлажээ.  Халдвар авсан хүний тоо нэг мянгаас давж, 10 гаруй хүн нас бараад байна. Ингэхдээ халдвар авсан хүмүүсийн талаас илүү нь шашны  бүлэглэлийн гишүүд байгаа ажээ. Тус орны олон мянган иргэн уг  бүлэглэлийг хаахыг шаардсан өргөх бичигт нэгэнт гарын үсэг зурж эхлэсэн байна.

Өвчилсөн хүмүүсийн тал нь Синчхожигийн сүм гэгчийг дагагчид ажээ.  Сүмийг үндэслэгч Ли Ман Хи гэгч өөрийгөө дэлхийд илгээгдсэн хэмээн зарладаг аж.

Эрх баригчидын үзэж байгаагаар, Синчхонжигийн сүмийг дагагч 61 настай эмэгтэй өвчин тараасан хүн гэдэг нь улам бүр тодорхой болжээ.  Коронавирусийн бүхий л шинж тэмдэгтэй тэр өвчтөн Тэгу хотод хэд хэдэн мөргөлд оролцсон байна. Эдгээр мөргөлийн үеэр тэнд 9 мянга орчим хүн байжээ. Одоо тэдэнд шинжилгээ хийж байгаа бөгөөд ойр хавийн бүх хотын гудамж, талбай эзгүйрсэн байна.

Энэ бүлэглэлийн мөргөлийн үеэр түүнийг дагагчид тэврэлдэн,бие биенийхээ мөрөн дээр гараа тавин, дуулж, бүжиглэдэг байна. Ийм нөхцөлд халдвар авах магадлал маш өндөр гэдэг нь нэгэнт ойлгомжтой хэмээн үзэж байгаа юм.


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ