Монгол, Японы хооронд үйлдэж буй нислэгийг цуцлах чиглэл өгчээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Зам тээвэр хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд, Гадаад харилцааны сайд нар үүрэг даалгавар өгсөн байна. Тодруулбал, Ерөнхий сайд Монгол, Японы хооронд үйлдэгдэж байгаа нислэгийн бүх чиглэлийг цуцлах, бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэлийг өгсөн гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. 

Улсын онцгой комисс маргааш 12.00 цагт хуралдаж уг асуудлаар шийдвэр гаргах юм байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин