Эрдэмтэд коронавирусийн эх үүсгэврийг ажиглаж, далд үе нь 27 хүртэлх өдөр гэдгийг анхааруулжээ

    Хятадад шинэ төрлийн коронавирусийн халдвар эрт 2019 оны  арваннэгдүгээр сард юмуу арванхоёрдугаар сарын эхэнд  эхлэж, Уханийн далайн бүтээгдэхүүний захад хүрэх үедээ огцом хурдасчээ.  РИА Новости агентлаг  Хятадын шинжлэх ухааны академийн халуун орны ботаникийн цэцэрлэгийн эрдэмтдийн илтгэлийг иш татан ингэж бичсэн байна.

Түрүүнд нь үзэж байснаар, коронавирусийн эх үүсгэвэр нь “Хуанань” зах биш байсныг илтгэлд тэмдэглэжээ.  Вирус хүнээс хүнд дамжих маягаар тэнд ирсэн байж болох бөгөөд ингэхдээ  өөр газраас ирсэн “далд  өвчтөн” эх үүсгэвэр нь байжээ хэмнн тэд үзсэн байна. 

    Дараа нь эрүүл ахуйн муу нөхцөл бүхий хөл ихтэй зах  хүмүүсийн дунд халдвар тархах боломжтой орчин бүрдсэн байна. 

Дөрвөн тивийн 12 орноос цуглуулсан коронавирусийн 93-н дээжийн геномын мэдээлэл,  хүмүүсийн халдвар авсан байж болох эх үүсгэвэр болон  вирус тархасан замуудад дүн шинжилгээ хийж байж эрдэмтэд сая ийм дүгнэлтэд хүрсэн байна. Өвчин наад зах нь  гурван өөр чиглэлээр тарсныг судалгаа харуулжээ.

Сүүлчийн мэдээгээр, өвчний далд үе 27 хүртэлх өдөр байж болох нь  дэгдэлтийг хязгаарлах ажлыг ноцтой хүндрүүлж байна.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ