БНСУ-д Covid-19 (коронавирусын) халдвар авсан хүний тоо 346 болж 2 дахь хүн нас барлаа

БНСУ-д Covid-19 (коронавирусын) халдвар авсан хүний тоо 346 болж өслөө.

Өнөөдөр өглөөний байдлаар 142 хүнээс коронавирусын халдвар нэмж илэрсэн байна.
Чонду эмнэлгээс 92, ШинЧон сүмээс 38 хүн халдвар авсан нь тодорхой боллоо.

Газар нутгийн хувьд Гёнбуг аймгаас 103, Дэгү хотоос 28, Пусан, Гёнги, Чонбуг зэрэг бус нутгаас тус бүр 2 хүн халдвар аваад байна. 

БНСУ-д өчигдөр Covid-19 (коронавирусын) халдвар аваад байсан 2 дох хүн нас барлаа.

Тэрээр 55 настай Солонгос улсын иргэн бөгөөд өчигдөр шинжилгээний хариу нь гарч халдвар авсан нь илэрсэн байна.
Өвчтөнийг өдөр 16 цагийн үед Пусаны эмнэлэгт хүргэн ирсэн боловч биеийн байдал нь огцом муудаж 18 цагийн үед нас барсан байна.

Өнөөдөр өглөөний байдлаар Пусанд Covid-19 халдварын (57 настай эм, 19настай эр) хоёр тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Мөн Жэжү хотод 20 настай (БНСУ-н иргэн) буудалд ажилладаг эмэгтэйгээс вирусын халдвар авсан нь илэрсэн байна.

Тэрээр энэ сарын 13~16-ний өдрүүдэд төрсөн нутаг болох Тэгү хотруу явчихаад ирсэн болохыг нь тогтоолоо.

Одоогоор түүний ажилладаг WE буудлыг хаагаад байна. 

Image may contain: one or more people, car and outdoor

СЭТГЭГДЭЛ БИЧИХ