Жүжигчин Ж.Баясгалан АН-д элслээ
АН-ын дарга С.Эрдэнэ: -АН-аас Хөгжлийн бэрхээлтэй иргэдийн талаар баримтлах бодлогыг боловсруулж байгаа. Үүнтэй холбогдуулан энэ чиглэлд хамтарч ажиллахаар шийдсэн гэлээ.
Жүжигчин Ж.Баясгалан "Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг тусад нь сургаж буй нь нийгмээс улам л тусгаарлаж байгаа хэрэг. Үүний оронд тусгай хэрэгцээт иргэдтэйгээ цуг амьдрах хэрэгтэй байна. Би бүх сургуульд тусгай хэрэгцээт хүүхдүүд суралцдаг болоосой гэж хүсдэг. ЕБ-ийн сургуулиасаа тэргэнцэртэй, сонсголын бэрхшээлтэй хүнтэй хамт байсан хүн тэдэнтэй зөв харилцаж сурна. Энэ бодлыг маань АН дэмжин мөрийн хөтөлбөртөө тусгаж, өдөр бүр бэрхшээлтэй тулгардаг над шиг хүмүүсээс санал авч байгаад маш их баяртай байна. Тиймээс энэ бүхэн хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ