С.Чинзориг өөрийгөө шалгуулахаар АТГ-т өргөдөл өгчээ

ХНХ-ын сайд С.Чинзориг өөрийгөө шалгуулахаар АТГ-т өргөдөл өгч байгаагаа өнөөдөр /2020.02.21/ зарлалаа.

Энэ тухайгаа сайд С.Чинзориг “Нийгмийн даатгалын газрын дарга болон удирдлагуудыг хорьж саатуулсан асуудалтай намайг холбон ярьж, захиалгат гүтгэлгийг тарааж байна. Улс төрийн намын удирдлагууд намайг энэ хэрэгт холбоотой, буруутай хүнийг шалгахгүй байна гэж мэдэгдсэн. Би тухай бүрд нь тайлбараа хэлж байсан. ХНХ-ын сайдын хувьд би албан тушаалаа ашиглан бусдад давуу эрх олгож байгаагүй. 

Аливаад хэмжээ хязгаар бий. Хүлээцтэй хандаж ирсэн боловч сүүлийн үед эрчимжиж, намайг онц ноцтой хэрэгт гүтгэж байна. Тиймээс өнөөдөр АТГ-д өөрийгөө шалгуулахыг хүссэн өргөдөл өгч байна. Мөн хувь хүн болон манай байгууллагын нэр хүндэд халдсан тул Улсын Ерөнхий прокурорт хандан намайг яллагдагчаар татсан эсэх тухай албан мэдээллийг гаргаж өгөхийг хүсэж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин