Хятадад коронавирусын халдвар авсан 118 хүн нас баржээ
2020 оны 2-р сарын 20-ны өдрийн 0-24 цагийн хооронд Хятадад коронавирусын халдвар авсан 889 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт өвчтөний тоо 75465 болов. Мөн өдөр 118 хүн нас барж, нийт эндэл 2236-д хүрлээ. Сэжиг бvхий 1615 шинэ тохиолдол илэрснийг эмнэлэгт шинжилж байна. Ингэснээр нийт сэжигтний тоо 5206 боллоо. Өвчин гарснаас хойшхи нийт хугацаанд 18264 хvн эмнэлгээс гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ