Солонгост Covid-19 (коронавирусын) халдвар авсан хүний тоо 156 боллоо
Нэг шөнийн дотор л 52 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Өмнөд Солонгост коронавирусын халдвар цаашид ч эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Тэгү хотод 1 хүний хариуцлагагүй үйлдэл одоогоор 53 хүнийг эрсдэлд хүргэж 1 хүний аминд хүрлээ. Шинж тэмдэг нь илэрч байхад шинжилгээ өгөхгүй, маск зүүхгүй олон нийтийн газар явснаас болж БНСУ коронавирусын халдвар хурдтай тархаж байна.. 24 цагийн дотор 53-аар нэмэгдчихлээ. Тэгү хотын ойролцоох эмнэлэгт хэвтэж байсан хүн халдвар авч нас барсан. Тэр эмнэлэгт хэчнээн хүн халдвар авсаныг одоогоор таашгүй. Чөлөөгөөр 7 өдөр гэртээ харьсан усан флотын цэрэг халдвар авсан . 61 настай эмэгтэй 2.6 , 2.11 , 2.14нд 3 удаа 38.8 хүрч халууран шинж тэмдэг илэрч Хятад яваагүй хятад хүмүүстэй уулзаагүй гэж давтан шинжилгээ өгөөгүй.
2 дугаар сарын 9, 2 дугаар сарын 16-ны ням гарагт 1000 гаруй хүнтэй цуглаанд явсан. Цуглааны 1000 хүнийг бүртгэж хайж шинжилгээнд хамруулаад эхэлсэн ч 396 олдохгүй байна.
Шинээр халдвар авсан 52 өвчтөний 41 өвчтөн нь Тэгү хотод батлагдсан бөгөөд ШинЧонЖи гэх сүмтэй холбоотой 39 өвчтөнийг тогтоосон байна.
Бүс нутгийн хэмжээнд хамгийн их тархаллтай байгаа нь Кёнбук аймгийн Тэгү хот болоод байна.
Одоогоор уг вирусын халдвар авсан өвчитөн Сөүл хотод 3 хүн, Кённамд аймагт 2 хүн, Чуннам аймагт 1 хүн, Чүнбүг аймагт 1 хүн, Кёнги аймагт 1 хүн, Чонбуг аймагт 1 хүн, Чэжү хотод 1 хүн, Гуанжу хотод 1 хүн тус тус халдвар аваад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ