ДЭМБ-аас "Амны хаалт"-ыг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөмж гаргажээ
Шинэ төрлийн коронавирус буюу COVID 19 өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, гараа тогтмол угааж, халдвар гарсан оронд зорчихгүй байх зөвлөмжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас өгч байгаа билээ. Тэгвэл сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх талаар буруу ташаа мэдээлэл их цацагдаж, хүмүүсийг төөрөгдүүлээд байгаа юм. Иймд ДЭМБ-ийн зөвлөмж гаргажээ.
ҮҮНД
- Амны хаалтыг хаяхдаа бохирдолтой хэсгээс барьж, боож, жижиглэж нугалах шаардлагагүй.
- Амны хаалтыг зүүж, авахын өмнө гараа заавал угаах эсвэл халдваргүйжүүлэлтийн бодисоор гараа ариутгах нь зүйтэй.
- Амны хаалтын хамгийн эрсдэл багатай буюу бохирдоогүй хэсэг бол чихний арын хэсгийн зүүлт юм. Тиймээс чихний арын хэсгээс барьж тайлан, ойр байгаа хогийн саванд нугалалгүйгээр шууд хаяна. Хэрэв хогийн сав ойр хавьд чинь байхгүй тохиолдолд мөн чихний арын бохирдол бага хэсгээс тайлж, эвхэж нугалалгүйгээр заавал гялгар уутанд хаях.
- Нэг удаагийн амны хаалтыг хоёр цагаас дээш хугацаагаар хэрэглэхгүй байх
- Маск зүүж байх хугацаандаа гараараа хүрэхгүй байх
- Шинэ төрлийн коронавирусийн түргэн үржих нөхцөл чийгтэй орчинд бүрддэг учраас амны хаалтыг норсон даруйд нь солих хэрэгтэй гэж зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ