“Цагаан сараар хот доторх авто замын хөдөлгөөн хязгаарлахгүй”

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг салбарын сайд Б.Энх-Амгалан өнөөдөр /2020.02.19/ танилцууллаа.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч энэ жил цагаан сарын баярыг хийхгүй байх зарлиг гаргасан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр гадаад чиглэлийн авто машины чиглэлийг хязгаарлаад байна. Цагаан сарын битүүн, шинийн 1-нээс 3-ны өдрүүдэд иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Нийт зорчигчдын 90 гаруй хувь нь өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээр зорчдог. Тийм учраас авто замын хөдөлгөөнийг хаах эсэхийг маргааш /2020.02.20/ болох Улсын онцгой комиссын хурлаар шийдвэрлэнэ.

Ер нь автобус унаа болоод агаарын тээврийг хязгаарлах талаар өмнө нь ярьж байсан. Энэ нь нийт зорчигчдын 10 хувийг л эзэлж байгаа. Тиймээс нийт хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 90 гаруй хувь нь хувийн тээврийн хэрэгсэл эзэлж байна. Хот доторх замын хөдөлгөөнийг баярын өдрүүдээр хязгаарлахгүй. Онцгой нөхцөл байдал үүссэн үед аймгийн Засаг дарга нар аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах эрхтэй" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин