Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2000 давлаа
2020 оны 2-р сарын 18-ны өдрийн 0-24 цагийн хооронд Хятадад коронавирусын халдвар авсан 1751 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт өвчтөний тоо 74279 болов. Мөн өдөр 136 хүн нас барж, нийт эндэл 2006-д хүрлээ.
Сэжиг бvхий 1185 шинэ тохиолдол илэрснийг эмнэлэгт шинжилж байна. Өвчин гарснаас хойшхи нийт хугацаанд 14451 хvн эдгэжээ.
Мэдэгдэлд дурдсанаар, өвчний дэгдэлтийн гол эх үүсвэр хэмээн тооцогдож буй Хубэй мужийн засаг захиргааны төв Ухань хотод коронавирусээр халдварласан хүний тоо 44400 давсан байна. Халдварын тоогоор Сяогань болон Хуанган хоёр болон гуравдугаар жагсаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ