У.Хүрэлсүх: Хүн бүр хичээж чадвал энэ удаад ч бид чадна

Ерөнхий сайд У. Хүрэлсүх ХӨСҮТ, Цэргийн госпитал, 1-р төв эмнэлгийн бэлэн байдалтай танилцан эмч эмнэлгийн ажилтнуудтай уулзлаа. Энэ үеэр Ерөнхий сайд "Бид H1N1, SARS, Эбола гэх мэт олон улс дамнасан халдварт өвчнийг амжилттай даван гарч чадсан. Хэдийгээр манай орон өндөр эрсдэлтэй улсад тооцогдож байгаа ч эрүүл мэндийн салбарынхан маань бүгд л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгааг харахад урамтай байна. Аюулт вирусийн эсрэг хичээл зүтгэл гаргаж байгаа хүн бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье" гэв.

ХӨСҮТ нь одоогоор 200 ор тусгаарлан ажиллах нөөцтэй бэлэн байдалд байна. Мөн Цэргийн госпитал 2-4 цагийн дотор 570 ор нүүлгэн шилжүүлэх боломжтой бол Улсын төв нэгдүгээр эмнэлэг 65 ор, эмнэлгийн хэрэгсэл тусгаарлан бэлэн байдалд ажиллаж байна.

У.Хүрэлсүх: Хүн бүр хичээж чадвал энэ удаад ч бид чадна

У.Хүрэлсүх: Хүн бүр хичээж чадвал энэ удаад ч бид чадна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин