БНСУ-д коронавирусээр өвчилсөн 29 дэх өвчтөн хаанаас халдвар авсан нь тодорхойгүй

   Коронавирусээр өвчилсөн 29 дэх өвчтөн Анам эмнэлэгийн яаралтай тусламжийн тевд зvрхний vйл ажиллагааны еерчлелтийн улмаас очиж үзүүлсэн байна.

Хамгийн гайхалтай нь 82 настай уг өвчтөн өмнө нь халдвар авсан 28 хүнтэй алинтай нь ч уулзаагүй огт танихгүй, илэрсэн газруудаар яваагүй бөгөөд гадаад руу огт яваагүй юм байна.

Ямар ч хавьталт байхгүй, мөн халуурах ханиалгах шинж тэмдэггүй байсан болохоор ердийн үзлэг хийж бусад евчтнvvдийн хамт байлгажээ.

Зүрхний өвчний улмаас хүлээн авах дээр очсон тул vзлэг хийсэний дараа шинжилгээнvvд хийгдэж эхлэн, цээжний рентгэн зураг авахад уушгины хатгалгаа илэрсэн. Тэр даруй шинэ коронавирусын шинжилгээ хийсэн байна.

Шинжилгээний хариугаар шинэ коронавирусаар өвчилсөн нь тогтоогдож, улмаар Анам эмнэлэгийн яаралтай тусламжийн тевийг хаасан байна. Мөн тухайн үед үзлэг хийсэн эмч ажилчид, хүлээн авахад байсан бvх өвчтөнгүүдийг тусгаарлажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ