Хятадын хөл хорио тогтоосон бүсэд вирусээр нас барагсад 1772-г давжээ

COVID-19 вирус тархах хил хязгаараа тэлсээр  байна. Өнгөрсөн долоо хоногт  газар зүй нэг тивээр нэмэгдсэн нь Африк юм. Египетэд халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. Харин Европт анхны хүн нас барсан нь БНХАУ-ын 80 настай жуулчин байв. Сүүлчийн мэдээгээр, Хятадад өөрт нь 1670 хүн нас баржээ. Өвчилсөн хүмүүс бараг 70 мянга болоод байна. Өвчлөгсдийг тоолох арга өөрчлөгдсөнөөс болоод өнгөрсөн долоо хоногт тэдний тоо эрс нэмэгджээ.

Одоо үйл явдлын явц удааширч байгаа юм шиг харагдана. Гэхдээ коронавирусийн тархалтын хүч саарч байгаагаас тэр биш. Хятад улс ер бусын хатуу арга хэмжээ авч, зарим хотыг хаажээ. Бээжинд ч амьдрал зогссон мэт.  Бүхэл бүтэн гудамж, дүүргүүд бүслэлтийн байдалд байна. Хүнсний бараа авахаар явах нь бүр нэг ёсны сорилт гэлтэй. Тэгэхдээ тэр бүр хүнийг гаргаад байдаггүй байна. Зарлага хүмүүс  захиалсан барааг оршин суугчдад байшингаас нь хэдэн зуун метрийн хол зайд хүргэж, тарааж өгдөг байна. Зах нээлттэй ч, хүнсний ногоо л худалдана.  Түүхий мах худалдаж авах нь ёстой мөрөөдөл. 

Тийнхнүү бүтэн хагас тэрбум шахам хүн ийш тийш явж чадахгүй байна. Хубэй мужийн зарим хотод хагас болон бүтэн хязгаарлалт тогтоожээ. Тэнд дайны цагийн байдал тогтоож, нэг айлаас ганц хүн, гэхдээ хоёр хоногт нэг удаа л ойрын дэлгүүр рүү гарах эрхтэй.  Хэрвээ гарсан бол араас нь байнга ажиглана. Тийнхүү нийт орны хэмжээнд гадаа гарахгүй байх нь хүмүүсийн амь насыг аврах үүднээс цорын ганц зөв шийдэл мөнөөс мөн.

 ДЭМБ  Женевт хуралдаж, вакцин гаргахад наад зах нь хэдэн сар шаардагдахыг тэмдэглэсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт Хятадад гол гол үйлдвэр, ферм ажиллаж эхлэжээ. Удаан хугацаагаар сул зогсож огт болохгүй. Хятад бол дэлхийн хоёр дахь эдийн засаг. Энэ эдийн засаг удаан зогсвол, энэ нь бүх зүйлд нөлөөлнө.

Сахилга баттай хятадууд гэр гэртээ дуулгавартай нь аргагүй сууна. Сурагчид цахимаар хичээллэж байна. Албан газар, банкууд хаалттай. Хубэй мужийн намын байгууллагын тэргүүн ажлаасаа халагджээ. 

Японы Йокогама боомтод зогсож байгаа “Diamond Princess” хөлөг онгоцонд коронавирусийн халдвар тээгч бараг 300 илрээд байна. Тийнхүү аялахаар асар их мөнгө зарсан хүмүүс өрөө өрөөндөө түгжээтэй байгаа аж. Сүүлд нь 80-аас дээш насны тэтгэврийнхнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Таван улс, түүний дотор Японы хүлээн авахаас татгалзсан “Westerdam” гэдэг өөр нэг хөлөг онгоц  долоо хоног далайгаар хэсүүлчилж явсны эцэст Камбожийн эрэгт хүрчээ. Халдвар аваагүй бүх хүнийг эрэгт буухыг  зөвшөөрсөн байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ