Коронавирусийн дэгдэлт цаашид хэрхэхийг хэлэх аргагүй гэж мэдэгджээ

    Коронавирусийн халдвараар нас барсан эхний тохиолдол Европт, дараа нь Африкийн Египетэд бүртгэгджээ. Жишээ нь Хятадын 80 настай жуулчин  Францад нас барсан байна. Түүнийг нэгдүгээр сарын сүүлчээр эмнэлэгт хэвтүүлжээ.                 

Өнөөдрийн байдлаар дэлхийд COVID-19 вирусийн халдвар авсан 67 мянган тохиолдол нотлогдоод байна.  Одоогоор 1600 хүн нас барсан ч эдгэрсэн хүний тоо өсч, 8,5 мянга гаруй болжээ.  Ийнхүү байдал өмнөх өдрийнхөөс арай дээрдсэн тухай эмч нар ярьж байна.

Өнөөдрийн байдлаар өвчний голомтод хамгийн ойрхон байгаа Монгол, Орост  халдвар авсан тохиолдол байхгүй байгаа юм.  Харин цаашдын прогнозын тухайд гэвэл,  тархалт хэрхэхийг хэлэх боломжгүй гэж Мюнхений  аюулгүй байдлын асуудлаархи бага хурал дээр ДЭМБ-ийн тэргүүн хэлжээ. Гэвч эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо султай орнууд хамгийн их сэтгэл зовоосоор байна.

Гол дэгдэлт болсон Ухань хотод мэдээж хамгийн хатуу  чанга арга хэмжээ авсан хэвээр байгаа юм. Тэнд хүмүүсийг гэр орноосоо гарахыг  хориглосон хэвээр байна. Зөвхөн эмч нар болон  энэ өвчинтэй тэмцэхэд оролцож байгаа зөвшөөрөл бүхий мэргэжлийн хүмүүсийг л орон сууцны хорооллуудаас гарахыг  зөвшөөрч байна.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ