Уханийн эрх баригчид вирустэй тэмцэх шинэ хатуу арга хэмжээ авч байна
Хоёрдугаар сарын 15-наас Ухань хотод шинэ төрлийн коронавирусийн тархалтын эсрэг хатуу чанга арга хэмжээ авч байна. Хотын эрх баригчид өөрийн орон сууцны хорооллоос гарч явахыг оршин суугчдад хориглон, хөл хорио тогтоожээ. Хотын захиргаа өөрийн сайтад ингэж мэдээлсэн байна.
“Дүүрэг бүрт орох, гарах нэг нэг цэг тогтоож байна. Нээлттэй төлөвлөлтийн хуучин хорооллуудыг бүр илүүтэй тусгаарлах ёстой. Орох, гарах газарт бүтэн хоногоор жижүүрлэх ёстой. Орон сууцны хороололд орж байгаа, мөн тэндээс гарч байгаа бүх хүний халууныг үзэж, бүртгэх ёстой” гэж шинэ төрлийн вирусээс урьдчилан сэргийлж, тархаахгүй байх штабын мэдээнд өгүүлжээ.
“Хоёрдугаар сарын 15-наас орон сууцны хорооллоосоо гарч явахыг оршин суугчдад хориглож байгааг мэдээнд тодруулан тайлбарласан байна. Эмнэлгийн тусламж авахаар хандаж, эпидемиологийн ажилд оролцож байгаа юмуу хотын амьдралыг хангах ажилд оролцож байгаа хүмүүс уг арга хэмжээнд хамаарагдахгүй” гэж мэдээнд дурдсан байна.
Хоёрдугаар сарын 16-ны бямба гарагийн байдлаар Хубэй мужид шинээр 139 хүн нас барж, коронавирусээр өвчилсөн 2420 тохиолдол шинээр бүртгэгджээ. Эх газрын Хятадад нийтдээ 66 мянга 291 хүн өвчилж, вирусээр нас барагсдын тоо 1529 болж нэмэгдсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ